Тоёота брэндийн бүрэн шинэчлэгдсэн RAV4 автомашины нээлт боллоо.

05 сарын 10, 2019

     Тоёота брэндийн хамгийн өндөр борлуулалттай автомашинуудын нэг бүрэн шинэчлэгдсэн, тав дахь үеийн RAV4-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 5 сарын 10-ний өдөр боллоо.
     Тоёота Мотор Корпораци 1994 онд амралт чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхэд зориулсан дунд оврын SUV ангиллын RAV4 автомашиныг анх худалдаалж эхэлсэн юм. Уг автомашин түүхийнхээ явцад дөрвөн удаа шинэчлэгдсэн. 
     Дөрөв дэх үеийн RAV4 автомашин нь 2017 онд дэлхийн хамгийн их борлуулалттай SUV автомашин болсон төдийгүй борлуулагдсан тоогоороо дэлхийд хоёрт жагсаж байсан юм.
Харин тав дахь үеийн бүрэн шинэчлэгдсэн загвартаа “Robust Accurate Vehicle 4 Wheel drive” буюу “хүчтэй, найдвартай, туулах чадвар сайн” байдлыг илүү чухалчилсан. Энэ нь хэрэглэгчдэд ямар ч авто замын нөхцөлд аюулгүй, тухтай аялах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.
     Шинэ загварын хувьд Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй загварыг Монголын зах зээлд анх удаа худалдаалж эхэлсэн билээ. Дэлхий нийтээр байгаль орчны асуудалд мэдрэг хандаж, үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх болсон энэ үед цахилгаан болон цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа юм.
     Мөн шинэчлэгдсэн 2.0 багтаамжтай бензин хөдөлгүүр нь 8 шатлал бүхий CVT хурдны хайрцагтай, хүчин чадал нь өмнөх загвараас 21 хувиар нэмэгдсэн байна. Хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдсэн ч шатахуун зарцуулалтыг 9 хувиар бууруулж чадсан нь бас нэг давуу тал болжээ.
     Цахилгаан зогсоолын тормоз, түр зогсолтын үед идэвхжих автомат тормозны системийг шинээр суурилуулсан. Стандарт хувилбараасаа эхлэн нийт 8 аюулгүйн дэртэй болсон гэдгээрээ давуу талтай. Түүнээс гадна 4 дугуй хөтлөх системд сайжруулалт хийж шинэ технологийг нэвтрүүлснээр автомашины тойрог зам дээр тэнцвэрээ хадгалах чадвар нэмэгдсэн зэрэг нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ.
Шинэ загварын RAV4-ийн удирдлагыг сайжруулахын тулд ихээхэн анхаарал хандуулсан байна.

  • Шинээр нэвтрүүлсэн Dynamic Torque Vectoring AWD системийн тусламжтай эргэлт хийх үйлдэл илүү тогтвортой болсон бөгөөд автомашины жолоодлого дуулгавартай зөөлөн болсон байна.
  • Замын нөхцөлд (элс, шавар, хайрга чулуутай гэх мэт) тохируулан жолоодлогын тохиргоог сонгож болдог болсноор илүү аюулгүй болж, жолоо барихад хялбар тухтай болсон.

80 гаруй жилийн түүхтэй Тоёота брэндийн автомашинууд хэрэглэгчидийн шаардлагыг хангасан, найдвартай, чанартай гэдгээрээ дэлхий дахинд танигдсан. Энэ удаад тав дахь үеийн RAV4 автомашин албан ёсоор нээлтээ хийн ийнхүү худалдаалагдаж эхэллээ.