Мэдээ, мэдээлэл, Арга хэмжээ

Дилерүүд болон Тоёота сейлс монголиа ХХК-ын мэдээ мэдээлэл

"Мөрөөдлийн Машин" хүүхдийн гар зургийн уралдаанд бүтээл хүлээж авах хугацаа сунгагдлаа.

"Toyota Dream Car" буюу "МӨРӨӨДЛИЙН МАШИН" 14 дэх (2021) удаагийн олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд оролцож бүтээлээ ирүүлээрэй.

УДИРДАМЖ:

УРАЛДААНЫ ХУГАЦАА

Уралдааныг зохион байгуулагч хамт олны зүгээс хөл хорио тогтоосон цаг үеийн нөхцөл байдлаас улбаалан бүтээл хүлээж авах хугацаагаа 14 хоногоор сунгалаа.

Хүүхдүүд та бүхэн уралдаанд ирүүлэх бүтээлээ 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19-ний 18:00 ЦАГ хүртэл өгөх боломжтой боллоо.   Хугацаа хэтэрч ирүүлсэн бүтээлийг хүлээн авахгүйг анхаарна уу.

Түүнчлэн шуудангаар болон цахимаар бүтээлээ илгээх боломжтой. Ингэснээр бүтээлээ ирүүлэхэд хялбар болох төдийгүй хөдөө орон нутгаас уралдаанд оролцох хүүхдүүдэд ч боломж болж буй юм.

ОРОЛЦОХ НАСНЫ АНГИЛАЛ

  • 7 нас хүртэлх
  • 8-11 нас хүртэлх
  • 12-15 нас хүртэлх

ШАГНАЛ

  • "XP-Pen Artist 12' Pro" дижитал зургийн таблет - 9 ширхэг,
  • 5 одтой Тэрэлж зочид буудалд гэр бүлээрээ амрах 3 сая төгрөгийн эрхийн бичиг - 1 ширхэг

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах машиныг зөвхөн өөрийн сэтгэмжээр төсөөлөн зурсан байх.
  • Өөрийн бүтээлийн санааг товч тайлбарласан нэр өгсөн байх.
  • Цаасны хэмжээ: 400мм x 550 мм -ээс илүүгүй байх.(Тохиромжтой хэмжээ А3)
  • Бүтээл нь 5мм -с зузаангүй байх.
  • Бүтээлээ өгөхдөө бүртгэлийн маягт бөглөж, зургийнхаа ард скоч юм уу цавуу ашиглан нааж өгөх /Бүртгэлийн маягтыг ЭНД ДАРЖ татах эсвэл бүтээл хүлээлгэн өгөхдөө бөглөх боломжтой./
  • Бүх төрлийн өнгө, будгийн хэрэгсэл ашиглаж болно.
  • Хар, цагаан буюу зураасан зургийн ажилбар хүлээн авахгүй.
  • Компьютер график ашигласан болон бусадтай хамтран зурсан бүтээлийг хүлээн авахгүй.
  • Зохиогчийн эрхийг хөндөөгүй, бусдын оюуны өмчийг ашиглаагүй байх. Тухайлбал Disney -н үлгэрийн баатруудыг зурахаас татгалзах

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ

Бүтээлийг дараах байдлаар ирүүлэх боломжтой:

  • Бүтээлийг биеэр авчирч өгөх
  • Монгол Контент ХХК оффист /09:00-20:00 хооронд/ Ялалтын талбайн баруун урд талд, ТЭДИ төвийн чанх баруун талд, хуучнаар Марс төвийн байр
  • Toyota Mongolia Munkhada /Мөнххада/ Яармаг дахь үзэсгэлэнгийн танхимд /09:00-18:00 хооронд/
  • Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/ Тээврийн Цагдаагийн Албаны дэргэдэх Тоёота засварын төв /09:00-18:00 хооронд/
  • Биеэр авчирч өгсөн тохиолдолд зургийн дэвтэр бэлэглэнэ.
  • Бүтээлийг шуудангаар хүргүүлэх

Өөрт ойр байрлах шуудангийн салбарт хандаж бүтээлийг бүртгэлийн маягтын хамт эх хувиар хүргүүлнэ. Илгээмжээ сайтар битүүмжлэн явуулаарай.

Шуудан илгээх хаяг: Монгол улс, 15171 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж 18/1, Марс төв, Монгол Контент ХХК http://www.mongolpost.mn/locations холбоосоор өөрт ойр шуудангийн байршлийг харах боломжтой.

Бүтээлийг и-мэйлээр илгээх

Гар зургийнхаа фото зургийг авч бүртгэлийн маягтийн хамт [email protected] и-мэйл хаягаар илгээнэ.

Ингэхдээ дараах шаардлагуудыг хангасан байхыг анхаарна уу.

  • Фото зурагт нэг л бүтээлийг бүтнээр нь багтаан дарсан байх;
  • Гэрэлтүүлэг сайн орчинд зураг дарсан байх (байгалийн гэрэл);
  • Дарсан зураг 4:3 харьцаатай байх (босоо, хөндлөн хамаагүй);
  • Зургийн нягтаршил 2880*2160 pixels –с багагүй байх;
  • Бүртгэлийг маягтыг татаж аваад бүрэн бөглөсөн байх;

ЖИЧ:

Цахимаар ирүүлсэн зургийн өнгө, гэрэл зөрүүтэй байх, бараан харанхуй байх, томруулж үзэхэд бүрсгэр байх зэрэг чанарын шаардлага хангаагүйгээс болж шүүлтийн явцад сул тал үүсэх эрсдэлтэй тул аль болох бүтээлийг эх хувиар илгээхийг зөвлөж байна.

Мөн цахимаар ирүүлсэн хуулбар зураг шилдгээр шалгарсан тохиолдолд бүтээлийн эх хувьтай харьцуулан баталгаажуулах болохыг анхаараарай

ШАЛГАРУУЛАЛТ

Уралдааныг хамтран зохион байгуулагч Монгол Контент ХХК нь "Мөрөөдлийн машин" гар зургийн уралдааны материалуудыг нэгтгэж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хөндлөнгийн багаар шүүлт хийлгэн 3 насны ангилалд тус бүр 3 шилдэг бүтээл , нийт 9 шилдэг бүтээлийг шалгаруулна.

Уралдааны ерөнхий зохион байгуулагч “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь уралдааныг шилдэг 9 бүтээлээс шилдгийн шилдэг 1 бүтээлийг шалгаруулна.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ

2021 оны 01 дүгээр сарын 30-нд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг онлайнаар хийнэ. Шалгарсан 9 шилдэг бүтээлийн эзэдтэй урьдчилан цаг товлосны дагуу холбогдон шагналыг хүргүүлнэ.

ХОЛБОО БАРИХ:

75553131(205), 99003258

НИЙТ ОРОЛЦОГЧДОДОО УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Тоёота Моторс корпорациас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөрөөдлийн машин" сэдэвт олон улсын хүүхдийн гар зургийн уралдаан нь дэлхийн 75 улс орны олон мянган бяцхан мөрөөдөгчдийг нэгтгэж чадсан өргөн цар хүрээтэй бүтээлч уралдаан юм. Уралдааны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.toyota-dreamcarart.com сайтаар зочлоорой.

Ирээдүйн машины загварыг бүтээж, мөрөөдлөө цаасан дээр буулган “Мөрөөдлийн машин” олон улсын хүүхдийн гар зургийн уралдаандаа заавал оролцоорой. Гэртээ байгаа цаг хугацаагаа ашиглан гайхалтай бүтээл хийх боломж хүүхдүүд та бүхний гарт байна.

Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье. Хязгааргүй мөрөөдөөрэй.

Эх хувиар ирүүлсэн бүтээлийг уралдаан дууссаны дараа буцаан авах боломжтой