Яагаад Тоёота гэж?

Түүхэн үйл явц

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ нь өөрийн автомашин үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаагаар дамжуулан нийгмийн хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахыг ямагт эрмэлзэж ирсэн билээ. Компанийн 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус брэндийн 75 жилийн түүхэн үйл явцыг нэгтгэн харуулжээ. Өнгөрөн одсон олон жилийн хугацаанд компанийн түүхэн хөгжлийн үйл явц хэрхэн өрнөснийг сонирхоё.
Энд дарна уу.

Бидний туршлага – Аюулгүй ажиллагааны технологи

Амьдрал хэмээх аялал урт бөгөөд урьдчилан тааварлах боломжгүй зүйлсээр дүүрэн байдаг. Бидний энэхүү аялалыг гайхамшигтай хэрнээ аюулгүй өрнүүлэхийн тулд ТОЁОТА брэндийн хамт олон үргэлж хичээнгүйлэн ажиллаж байдаг билээ. Тус хамт олон нь олон жилийн дадлага туршлага, судалгааны үр дүнд тулгуурлан, шинэ загвар бүртээ аюулгүй ажиллагааны сайжруулсан пассив технологийг нэвтрүүлсээр иржээ.

Аюулгүй ажиллагааг мэдрэгч систем – Toyota Safety Sense System

Зорчигч болоод жолоочийн хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Toyota Safety Sense системийг ТОЁОТА өөрийн бүтээгдэхүүндээ амжилттай нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь тэдний аюулгүй ажиллагаанд чиглэсэн олон бүтээлүүдийн нэг болж байгаа билээ.